Имплант суулгац
Швейцарь, Кореин чанартай имплантаар алдагдсан шүдийг байгалийн төдий сэргээнэ.
Шүд алдагдсанаас үүдэн эрүүний ясны нягтрал буурч, зэргэлдээх шүд шилжих зэрэг цаашдын хүндрэлээс сэргийлэхийн тулд имплант суулгац хамгийн найдвартай шийдэл юм.
Манай клиникт 3D CBCT рентген, интраорал сканнерийн тусламжтайгаар имплантын байрлалыг нарийвчлан төлөвлөж, мэс заслын үе шатыг өвдөлт багатай, түргэн сэхэх боломжтойгоор гүйцэтгэдэг.
Ашигладаг материал нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд урт хугацааны баталгаатай. Эмчилгээний өмнө нарийвчилсан төлөвлөгөө, үнийн санал тодорхой танилцуулагдана.
Ганц шүднээс эхлээд бүтэн эгнээ хүртэлх имплант эмчилгээг тухайн хүний эрүүний бүтэц, эрүүл мэндийн байдалд тохируулан хийдэг.